Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ (БОННҮ)
БОННҮ- Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тухай, хуулийн үндэслэл
1. Хэзээ БОННҮ хийлгэх шаардлагатай болдог вэ?
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу, төсөл хэрэгжүүлэгч эхлээд ерөнхий үнэлгээ хийлгэдэг. Үнэлгээний шинжээч 14 хоногийн дотор дараах 3 дүгнэлтийн аль нэгийг гаргана:
2. БОННҮ-ний тайланд заавал тусгах ёстой агуулга (Хуулийн 8.4 дүгээр зүйл)
Хуулиар БОННҮ-ний тайланд дараах зүйлсийг заавал тусгахыг шаарддаг:
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу, төсөл хэрэгжүүлэгч эхлээд ерөнхий үнэлгээ хийлгэдэг. Үнэлгээний шинжээч 14 хоногийн дотор дараах 3 дүгнэлтийн аль нэгийг гаргана:
- Төслийг татгалзах/буцаах
- Нөхцөлтэйгээр, БОННҮ шаардахгүйгээр хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх
- БОННҮ хийлгэх шаардлагатай гэж үзэх
- Зэрэглэл I — их эрсдэлтэй (нөлөөллийн бүсээр хязгаарлагдахгүй, нэмэлт арга хэмжээ шаардсан, газар чөлөөлөлт ихтэй)
- Зэрэглэл II — дунд эрсдэлтэй (нөлөөлөл нь тодорхой бүсээр хязгаарлагдах боломжтой)
- Зэрэглэл III — бага эрсдэлтэй (БОННҮ шаардахгүй, зөвхөн ерөнхий үнэлгээгээр хязгаарлагдана)
2. БОННҮ-ний тайланд заавал тусгах ёстой агуулга (Хуулийн 8.4 дүгээр зүйл)
Хуулиар БОННҮ-ний тайланд дараах зүйлсийг заавал тусгахыг шаарддаг:
- Төсөл хэрэгжих орчны байгаль орчны төлөв байдал
- Төслийн болзошгүй, гол сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эрчим, тархалт, үр дагаврын тооцоо
- Сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж
- Байгаль орчинд ээлтэй техник, технологи ашиглах зөвлөмж
- Шаардлагатай тохиолдолд хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдэлийн үнэлгээ
- Уул уурхай, газрын тос зэрэг төсөлд хаалтын менежмент, нөхөн сэргээлтийн зорилт, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ
- Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд (энэ төлөвлөгөө нь БОННҮ-ний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байдаг)
- Төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн саналыг тусгасан байдал
- Тухайн газрын түүх, соёлын үнэт зүйлс болон бусад онцлог
Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай эсэхээ тодруулах, эсвэл захиалга өгөхийг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.
📞 7266-4127 | ✉️ info@cmg.mn
БОННҮ хийлгэх үү?
Албан ёсны тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаас үнэгүй зөвлөгөө аваад, БОННҮ хийлгэх шаардлагатай эсэхээ шууд тодруулаарай.
1
Алхам
Хүсэлт илгээх
Утас, имэйл, эсвэл вэбсайтаар хандан хүсэлтээ илгээх
2
Алхам
Зөвлөгөө авах
Мэргэжилтэнтэй холбогдож, төслийн зэрэглэл, БОННҮ-ний талаар үнэгүй зөвлөгөө авах
3
Алхам
Үнийн санал авах, гэрээ байгуулах
Үнийн саналыг танилцуулж, тохиролцсоноор гэрээ байгуулах
4
Алхам
Мэдээлэл хүлээн авах
Гүйцэтгэгчээс ажил гүйцэтгэлийн мэдээллийг тогтмол хүлээн авах
5
Алхам
Тайлан, дүгнэлт хүлээн авах
Бэлэн болсон тайланг хүлээн авах, зөвлөмж мэдээлэл авах
6
Алхам
Сэтгэл ханамжийн үнэлгээ өгөх
Үйлчилгээний чанарын талаарх санал хүсэлтийг хүргүүлэх
