ESG
Бид ESG-ийн зарчмаар ажилладаг
Контекст Монгол Групп ХХК нь харилцагчиддаа ESG (БОНЗ), ISO стандартын сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, Байгаль орчин, Нийгэм, Засаглал (БОНЗ)-ын (ESG) зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрддөг. Бид дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг тогтвортой байдлын тайлагналын стандарт болох Global Reporting Initiative (GRI)-ийн стандартад үндэслэн, өөрийн байгууллагын Тогтвортой Байдлын Тайланг бэлтгэж, олон нийтэд ил тод мэдээлдэг. Холбоосоор нэвтэрч CMG ХХК-ийн ESG тайлантай GRI албан ёсны сайтаас танилцах боломжтой.
