
Монгол улсад ISO стандарт хэрэгжүүлэхэд тулгамдаж буй үндсэн асуудлууд:
1. Стандартыг зөвхөн сертификатын хэрэгсэл гэж үзэх хандлага "Стандарт" гэдэг ойлголт зөвхөн нэг удаагийн гэрчилгээ авах үйл явц хэмээн тайлбарлагддаг нь нийтлэг алдаа болж байна. Гэтэл ISO стандарт бол өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол хэрэгжих, байгууллагын соёлд суурилсан тогтолцоо юм. Гэрчилгээ авснаар ажил дуусдаггүй — харин эхэлдэг.
2. Боловсон хүчний дутагдал, залгамж халаа ISO тогтолцоог баримтжуулах, хянах, өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг хариуцах мэргэшсэн боловсон хүчний хомсдол байгууллагуудад байнга тулгардаг. Тогтолцоог бүхэлд нь нэг хоёр хүн л мэдэх болсноор тэдгээр нь байгууллагаас гарах, амралт авах зэрэг тохиолдолд хэрэгжилт огцом суларч, заримдаа бүрэн зогсдог.
3. Монгол Улсын хууль, эх зүй болон олон улсын стандартын уялдаа Монгол улсын үндэсний хууль эрх зүйн шаардлагуудыг ISO-ийн олон улсын шаардлагатай уялдуулан нийцүүлэх явц хангалттай бус байгаа нь байгууллагуудад нэмэлт бэрхшээл үүсгэдэг.
4. Санхүүжилтийн хүртээмж ISO гэрчилгээжүүлэлтийн нийт зардал — зөвлөх үйлчилгээ, сургалт зэрэг нь жижиг, дунд үйлдвэрийн байгууллагуудад ихэвчлэн хүнд дарамт болдог. Урт хугацааны ашиг тусыг нь тооцоолохгүйгээр зардлыг л харах үед стандартаас татгалзах шийдвэрүүд гарч байна.
5. Хэрэгжилтийн тасралтгүй байдлыг хангах тогтолцоо Гэрчилгээ гардуулах ажиллагаа дуусмагц стандартын шаардлагыг тогтмол хангаж, сайжруулах шаардлагатай дотоод хяналтын механизм сулардаг. Гэрчилгээжсэнээр стандарт хэрэгжилт дууслаа гэж ойлгодог тул дараагийн аудит болтол идэвхтэй ажиллагаа тасардаг. Нөгөө талаас стандартын тогтолцоог өдөр тутмын түвшинд ойлгож, хариуцан явуулах чадвартай залгамж халааг бэлтгэх байдал байгууллагуудад хангалтгүй байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд зөвхөн гэрчилгээ авахад бус, стандартыг байгууллагын үйл ажиллагаанд бодитоор нутагшуулах үйл явцад анхаарлаа хандуулах нь чухал. Контекст Монгол Групп нь яг энэ хэрэгцээнд тулгуурлан стандарт хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээ, нутагшуулах зөвлөх үйлчилгээ, сургалт, дотоод аудитын цогц шийдлийг санал болгодог.
